Niguulsel-2 sar-Final

2026 оны 02 дугаар сар

БУЛАН

Монгол орны өнцөг булан бүрт хүмүүнлэгийн үйл ажиллагаа хурдан шуурхай, тэгш, хүртээмжтэй хүргэхэд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс бол сайн дурын идэвхтнүүд юм. Цахим Нигүүлсэл сэтгүүлийн “Алдаршуулах булан” -д Дорнод аймгийн улаан Загалмайн хорооны Сайн дурын идэвхтэн Дамдин овогтой Хоролсүрэнг онцолж байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, сар бүр 15-18 цагийг сайн үйлсийн аянд тогтмол зориулдаг энэ хүнийг Дамдины Хоролсүрэн гэдэг. Тэрбээр 1956 онд төрсөн, 2008 онд өндөр насны тэтгэвэрт гарснаасаа хойш өнөөдрийг хүртэл Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэн хийж байгаа аж.

2010 оноос өөрийн оршин суудаг 10-р багт Ахмадын зөвлөл байгуулж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулж ирсэн туршлагатай сайн дурын идэвхтнүүдийн нэг юм. Аймгийн Улаан загалмайн хороотойгоо хамтран хүмүүнлэгийн сайн үйлсийн аянд нэгдэх, Улаан загалмайн Онцгой гишүүн элсүүлэх, эмзэг бүлгийн ахмадад гэрийн үйлчилгээ үзүүлэх зэрэг чиглэлээр сайн дурын ажлыг үе шаттайгаар зохион явуулж ирсэн байна. “Хүмүүнлэгийн үйлсэд ахмад бидний оролцоо” уриатайгаар “Аяга будаа”, “Бусдад буян түгээе”, “Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа”, “Ахмад 100 бээлий” гэх мэт сайн үйлсийн аянг санаачлан зохион явуулж, шилдэг тэргүүний хүмүүнлэгийн үйлстэн буюу “Хариу нэхдэггүй ачтан” номинацийн эзнээр шалгарч байжээ.

Хүмүүнлэг үйлсийн төлөө хамтдаа!

7777-0508

info@redcross.mn

MongolianRedCrossSociety

www.redcross.mn

Made with FlippingBook Ebook Creator