Хүмүүнлэгийн эрх зүй
2026 оны 02 дугаар сар
ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ ХОРОО-ХҮМҮҮНЛЭГИЙН ТЭРГҮҮН ЭГНЭЭНД
Дэлхийн дахинд 2026 онд зэвсэгт мөргөлдөөн, хямрал, саад бэрхшээл бий болж, энгийн иргэд хүчирхийлэлд хавчигдан олон мянган амь нас, гэр орноо алдах гамшигт байдалд байна. Энэ хэрээр Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй буюу зэвсэгт мөргөлдөөний хуулийг хүндэтгэх, биелүүлэх явдал хангалтгүй байна. Олон улсын Улаан загалмай хороо нь олон улсын мандат, үүргийн хүрээнд зэвсэгт мөргөлдөөн болон хүчирхийллийн бусад нөхцөл байдлын хохирогчдод тасралтгүй тусламж үзүүлсээр байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР: Олон улсын Улаан загалмай хорооноос Газа, Орос-Украйн улсын олон улсын зэвсэгт мөргөлдөөн, Судан, Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эрүүл мэндийн салбарт, эмнэлгүүдэд бараа материалын дэмжлэг үзүүлэх, хээрийн эмнэлэг байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
УС, ХОРОГДОХ БАЙР, ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР: Олон улсын Улаан загалмай хорооноос зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн хүмүүсийг ус, ариун цэвэр, хорогдох байраар хангах үйлчилгээг нэн тэргүүнд тавьж байна. Жишээ нь Мьянмар, Афганистан улс зэвсэгт мөргөлдөөнөөс гадна газар хөдлөлтөд өртсөний улмаас гүн хямралд оржээ. Эдгээр орнуудад Олон улсын Улаан загалмай хорооноос хохирогчдын нэн шаардлагатай хэрэгцээнээс гадна дэд бүтцийг сэргээх ажлыг шуурхай зохион байгуулж байна.
79 настай Валентиа Назарук Изиум дүүргийн Сукха Камианка тосгонд охины хамтаар амьдардаг. Тэд Олон улсын Улаан загалмай хорооноос олгосон хүлэмжид ногоо тарьж өдөр тутмын хэрэгцээгээ хангадаг байна .
www.redcross.mn
Made with FlippingBook Ebook Creator