Niguulsel-2 sar-Final

НИГ ҮҮ ЛСЭЛ Тойм мэдээлэл 2026 оны 02 дугаар сар

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Х.ГАНХУЯГ МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрхзүйн байдлын тухай хууль, үндсэн хөтөлбөр, гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр хийсэн ажил, цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан малчдад үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн талаар мэдээлэл өгсөн юм.

www.redcross.mn

Мэдээ, мэдээлэл

2026 оны 02 дугаар сар

300 АЙЛ ӨРХӨД ХҮНС, АРИУН ЦЭВРИЙН БАГЦЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Монголын улаан загалмай нийгэмлэг нь зудын нөхцөл байдлыг даван туулах, хариу арга хэмжээний хүрээнд “Малчдаа дэмжих хандивын аян” өрнүүлж, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандив өгч, дэмжлэг үзүүлэх уриалга эхлүүлэв. Энэхүү уриалгыг дэмжиж, Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Major drilling mongolia компани Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хүнс, ариун цэврийн багцыг өвөлжилт хүндэрсэн Сэлэнгэ аймгийн Хушаат, Ерөө, Хүдэр, Төв аймгийн Баянчандмань, Зуунмод, Эрдэнэсант сум, Сонгинохайрхан дүүргийн ахмадууд, Баянзүрх дүүргийн Насны хишиг ахмадын холбоо, Сонсголгүй иргэдийн холбоотой хамтран нийт 300 малчин өрхөд хүнс, ариун цэврийн багц олголоо. Хүнс, ариун цэврийн багцад 1 өрхийн сарын хэрэглээний зүйлс багтсан бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг, эх гэсэн малчин өрхөд хүргэсэн юм.

Редакцын зөвлөл: Ерөнхий эрхлэгч Т.Баярчимэг Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Нэргүй Зөвлөл: Ц.Цэнд /Удирдах зөвлөлийн гишүүн/

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, МУЗН-ийн төв байр. Шуудангийн хаяг: Монгол шуудан 48 дугаар салбар. Утас: 7777-0508*304 Вэб : www.redcross.mn И-мэйл хаяг: nergui.d@redcross.mn Цахим хуудас: Mongolian Red Cross Society

Ц.Ганчулуун /Сэлэнгэ аймгийн УЗХ-ны дарга/ Ч.Батзориг /Говь-Алтай аймгийн УЗХ-ны дарга/ Д.Дуламсүрэн /Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газрын ажилтан/

MongolianRedCrossSociety

7777-0508

info@redcross.mn

www.redcross.mn

2026 оны 02 дугаар сар

Мэдээ, мэдээлэл

“ БҮС БА ЗАМ - ГЭРЭЛТ АЯЛАЛ ” ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ “БҮС БА ЗАМ-ГЭРЭЛТ АЯЛАЛ” ТӨСЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмай байгууллага, Монгол улаан загалмайн нийгэмлэгийн 2 талт хамтын ажиллагааны уулзалт 2026 оны 02 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд Хөх хотод боллоо. Хамтын ажиллагааны уулзалтыг нээж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэгийн байнгын ажил хариуцсан Дэд дарга Ян Фэн-И, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар үг хэлсэн юм. Энэ үеэр талууд “Бүс ба зам-Гэрэлт аялал” төслийн хүрээнд нүдний болор солих хагалгаа, хамтын ажиллагааны үр дүн, 2026 онд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа. Уулзалтын хүрээнд ӨМӨЗО-ны Улаан загалмайн хүмүүнлэгийн соёл боловсролын төв, “Гэрэлт аялал” нүдний эрүүл мэндийн сурталчилгааны баазтай танилцаж, туршлага судалсан юм. Энэ үеэр 2026 онд хамтран хэрэгжүүлэх “Бүс ба зам-Гэрэлт аялал” төслийн гэрээнд гарын үсэг зурав. Дашрамд дурдахад, Монголын улаан загалмай нийгэмлэг 2025 онд нүдний болор цайх эмгэгтэй 120 ахмадыг үнэ төлбөргүй хагалгаанд хамруулсан юм.

2026 оны 02 дугаар сар

Мэдээ, мэдээлэл

ТӨСЛИЙН БАГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр “Хөдөө орон нутгийн иргэд, ялангуяа эмзэг нөхцөлд байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн мэдээлэл, дэмжлэг, нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлж, уур амьсгалаас үүдэлтэй гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх” нь төслийг Завхан, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын Ахлах ажилтан А.Мөнхтуул, Төв аймгийн Улаан загалмайн Дунд шатны хорооны дарга Б.Отгончимэг нар Завхан аймгийн Дунд шатны хорооны төслийн хэрэгжилтийн үйл явцтай танилцан, сургалт зохион байгуулав.

Томилолтын баг, Дунд шатны хорооны сургагч багш нартай хамтран “Гамшиг, онцгой байдлын үеийн нийгмийн эрүүл мэнд”, Гамшиг, онцгой байдлын үеийн нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг” үзүүлэх мэдлэг олгох шаталсан сургалтыг зохион байгуулж, эцэг, эхийн төлөөлөл болон сургуулийн дотуур байрны хүүхдүүдтэй уулзаж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүллээ. Сургалтад төсөлд хамрагдсан оролцогчид болон аймгийн Эрүүл мэндийн газар, Ерөнхий боловсролын 1, 4-р сургуулийн багш нар, дурын идэвхтнүүд хамрагдлаа.

www.redcross.mn

Анхан шатны хороо

2026 оны 02 дугаар сар

“ХҮМҮҮНЛЭГ МАЛЧИД” УРЛАГ, СПОРТЫН НААДАМ

Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд малчдын оролцоог хангах, тэдний идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, гишүүнчлэлийн эгнээг өргөжүүлэх, орон нутагт хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад Улаан загалмайн Анхан шатны хороо хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Анхан шатны хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Анхан шатны хороо “Хүмүүнлэг малчид” урлаг, спортын наадмыг уламжлал болгон тэмдэглэдэг. 2026 оны “Хүмүүнлэг малчид” урлаг спортын наадамд 3 багийн 40 гаруй малчид урлагийн 5 төрлөөр 7 номинацид авьяас чадвараа сорьж, “ХАНДГАЙТ БАГ” тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд болжээ.

2026 оны 02 дугаар сар

БУЛАН

Монгол орны өнцөг булан бүрт хүмүүнлэгийн үйл ажиллагаа хурдан шуурхай, тэгш, хүртээмжтэй хүргэхэд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс бол сайн дурын идэвхтнүүд юм. Цахим Нигүүлсэл сэтгүүлийн “Алдаршуулах булан” -д Дорнод аймгийн улаан Загалмайн хорооны Сайн дурын идэвхтэн Дамдин овогтой Хоролсүрэнг онцолж байна. Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, сар бүр 15-18 цагийг сайн үйлсийн аянд тогтмол зориулдаг энэ хүнийг Дамдины Хоролсүрэн гэдэг. Тэрбээр 1956 онд төрсөн, 2008 онд өндөр насны тэтгэвэрт гарснаасаа хойш өнөөдрийг хүртэл Дорнод аймгийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтэн хийж байгаа аж.

2010 оноос өөрийн оршин суудаг 10-р багт Ахмадын зөвлөл байгуулж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулж ирсэн туршлагатай сайн дурын идэвхтнүүдийн нэг юм. Аймгийн Улаан загалмайн хороотойгоо хамтран хүмүүнлэгийн сайн үйлсийн аянд нэгдэх, Улаан загалмайн Онцгой гишүүн элсүүлэх, эмзэг бүлгийн ахмадад гэрийн үйлчилгээ үзүүлэх зэрэг чиглэлээр сайн дурын ажлыг үе шаттайгаар зохион явуулж ирсэн байна. “Хүмүүнлэгийн үйлсэд ахмад бидний оролцоо” уриатайгаар “Аяга будаа”, “Бусдад буян түгээе”, “Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа”, “Ахмад 100 бээлий” гэх мэт сайн үйлсийн аянг санаачлан зохион явуулж, шилдэг тэргүүний хүмүүнлэгийн үйлстэн буюу “Хариу нэхдэггүй ачтан” номинацийн эзнээр шалгарч байжээ.

Хүмүүнлэг үйлсийн төлөө хамтдаа!

7777-0508

info@redcross.mn

MongolianRedCrossSociety

www.redcross.mn

Хүмүүнлэгийн эрх зүй

2026 оны 02 дугаар сар

ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ ХОРОО-ХҮМҮҮНЛЭГИЙН ТЭРГҮҮН ЭГНЭЭНД

Дэлхийн дахинд 2026 онд зэвсэгт мөргөлдөөн, хямрал, саад бэрхшээл бий болж, энгийн иргэд хүчирхийлэлд хавчигдан олон мянган амь нас, гэр орноо алдах гамшигт байдалд байна. Энэ хэрээр Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй буюу зэвсэгт мөргөлдөөний хуулийг хүндэтгэх, биелүүлэх явдал хангалтгүй байна. Олон улсын Улаан загалмай хороо нь олон улсын мандат, үүргийн хүрээнд зэвсэгт мөргөлдөөн болон хүчирхийллийн бусад нөхцөл байдлын хохирогчдод тасралтгүй тусламж үзүүлсээр байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР: Олон улсын Улаан загалмай хорооноос Газа, Орос-Украйн улсын олон улсын зэвсэгт мөргөлдөөн, Судан, Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эрүүл мэндийн салбарт, эмнэлгүүдэд бараа материалын дэмжлэг үзүүлэх, хээрийн эмнэлэг байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

УС, ХОРОГДОХ БАЙР, ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР: Олон улсын Улаан загалмай хорооноос зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн хүмүүсийг ус, ариун цэвэр, хорогдох байраар хангах үйлчилгээг нэн тэргүүнд тавьж байна. Жишээ нь Мьянмар, Афганистан улс зэвсэгт мөргөлдөөнөөс гадна газар хөдлөлтөд өртсөний улмаас гүн хямралд оржээ. Эдгээр орнуудад Олон улсын Улаан загалмай хорооноос хохирогчдын нэн шаардлагатай хэрэгцээнээс гадна дэд бүтцийг сэргээх ажлыг шуурхай зохион байгуулж байна.

79 настай Валентиа Назарук Изиум дүүргийн Сукха Камианка тосгонд охины хамтаар амьдардаг. Тэд Олон улсын Улаан загалмай хорооноос олгосон хүлэмжид ногоо тарьж өдөр тутмын хэрэгцээгээ хангадаг байна .

www.redcross.mn

Page 1 Page 2 Page 3 Page 4 Page 5 Page 6 Page 7 Page 8

Made with FlippingBook Ebook Creator